2015-2016 оны хичээлийн жилд төгсөлтийн дараах сургалтанд элсэхээр бүртгүүлсэн , майл хаягаар бүртгэл нь баталгаажсан элсэгчид 2015 оны 09 сарын 28-30 ны хооронд бүрдүүлсэн материалаа авч ирэн бүртгэлээ баталгаажуулна уу.
Жич: Сургалтын чиглэл болон элсэгчдэд тавигдах ерөнхий шаардлагын дагуу элсээгүй, төлбөрөө төлсөн тохиолдолд гарах хариуцлагыг элсэгч өөрөө хүлээнэ.
Элсэгчдийн бүрдүүлэх материал:
1. Өргөдөл /Суралцуулахыг хүссэн өргөдөл өөрийн гараар бичсэн байх/
2. Анкет /Мэргэжил дээшлүүлэх институтийн элсэгчийн анкетийг PTI-HSUM.blogspot.com-оос хаягаар АНКЕТ хэсгээс татаж авна/
3. Дипломын хуулбар /нотариатоор баталгаажуулна, эх хувийг авчирна/
4. Лицензийн хуулбар /нотариатоор баталгаажуулна, эх хувийг авчирна/
5. Иргэний үнэмлэхний хуулбар
6. Суралцуулахыг хүссэн албан газрын бичиг /Байгууллагын захиалгаар суралцах тохиолдолд/
7. Сургалттай холбоотой төлбөрийг тушаахдаа дараах зүйлийг анхаарна.
Сургалтын төлбөр төлөхдөө: /Хаан банкны АШУҮИСургуулийн 5031813390 тоот дансанд тушаасан/ байна. Өөрийн овог нэр, регистрийн дугаар, сургалтын төрөл, утасны дугаар, гүйлгээний код 105.
Бүртгэлийн хураамж төлөхдөө: Регистрийн дугаар, овог нэр, утасны дугаар, гүйлгээний код 107,
Үйл ажиллагааны хураамж болох төлбөрийн 10%-ийг төлөхдөө: Регистрийн дугаар, овог нэр, утасны дугаар, гүйлгээний код 108 гэж тус тус заавал бичсэн байна. Төлбөр төлсөн баримтыг материалтай хамт өгнө
8. 3х4 хэмжээтэй зураг 3%
9. Бүх материалыг нүхтэй нимгэн хавтасанд хийсэн байна.
МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ