Monday, September 21, 2015

ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТАНД ЭЛСЭХИЙГ ХҮСЭГЧДИЙН АНХААРАЛД


              2015-2016 оны хичээлийн жилд төгсөлтийн дараах сургалтанд элсэхээр бүртгүүлсэн , майл хаягаар бүртгэл нь баталгаажсан элсэгчид 2015 оны 09 сарын 28-30 ны хооронд бүрдүүлсэн материалаа авч ирэн бүртгэлээ баталгаажуулна уу.

Жич: Сургалтын чиглэл болон элсэгчдэд тавигдах ерөнхий шаардлагын дагуу элсээгүй, төлбөрөө төлсөн тохиолдолд гарах хариуцлагыг элсэгч өөрөө хүлээнэ. 

Элсэгчдийн бүрдүүлэх материал:

1.    Өргөдөл /Суралцуулахыг  хүссэн өргөдөл өөрийн гараар бичсэн байх/
2.    Анкет        /Мэргэжил дээшлүүлэх институтийн элсэгчийн анкетийг         PTI-HSUM.blogspot.com-оос хаягаар АНКЕТ хэсгээс татаж авна/
3.    Дипломын хуулбар /нотариатоор баталгаажуулна, эх хувийг авчирна/
4.    Лицензийн хуулбар /нотариатоор баталгаажуулна, эх хувийг авчирна/
5.    Иргэний үнэмлэхний хуулбар
6.    Суралцуулахыг хүссэн албан газрын бичиг /Байгууллагын захиалгаар суралцах тохиолдолд/
7.    Сургалттай холбоотой төлбөрийг тушаахдаа дараах зүйлийг анхаарна.
Сургалтын төлбөр  төлөхдөө: /Хаан банкны АШУҮИСургуулийн 5031813390 тоот дансанд тушаасан/ байна. Өөрийн овог нэр, регистрийн дугаар, сургалтын төрөл,   утасны дугаар, гүйлгээний код 105.  
Бүртгэлийн хураамж төлөхдөө: Регистрийн дугаар, овог нэр, утасны дугаар, гүйлгээний код 107,
Үйл ажиллагааны  хураамж  болох төлбөрийн 10%-ийг төлөхдөө: Регистрийн дугаар, овог нэр, утасны дугаар,  гүйлгээний код 108  гэж тус тус заавал бичсэн байна. Төлбөр төлсөн баримтыг материалтай хамт өгнө
8.    3х4 хэмжээтэй зураг  3%
9.  Бүх материалыг нүхтэй нимгэн хавтасанд хийсэн байна.



МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ

2 comments:

  1. СУРГАЛТЫН ТӨЛБӨР.өө бүтэн төлөх ёстой юу?

    ReplyDelete
  2. E mail n batalgaajaagui yum bol elseegui gsn ug u? shaltgaanyg medeg boloh u?

    ReplyDelete

БЛОГ РУУ ХАНДАЛТ ХИЙСЭН ТОО

ХАЙГААД ҮЗЬЕ

Powered by Blogger.

ХОЛБОО БАРИХ

СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТУШААХ ДАНС

Featured Post Via Labels

Popular Posts

Join on Facebook

ЦАГ АГААР

Instagram Photo Gallery

Get in touch with us:

Name

Email *

Message *

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ



Эрдмийн болон Мэргэжлийн Сургалтын алба





Блог хаяг шинэчлэгдсэн тул Та ЭНД ДАРЖ шинэчлэгдсэн сайт руу нэвтэрнэ үү.