Элсэгчдэд тавигдах ерөнхий шаардлага
Төрөлжсөн мэргэшил эзэмшүүлэх сургалтанд элсэгчид:
·
Үндсэн мэргэжлийн /резидент/ дипломтой байх
·
Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх
·
Үндсэн мэргэжлээрээ 1 болон түүнээс дээш жил
ажилласан байх
Мэргэжил дээшлүүлэх сургалтанд элсэгчид:
·
Төрөлжсөн мэргэшлийн дипломтой байх
·
Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх
·
Төрөлжсөн мэргэжлээрээ 1 болон түүнээс дээш жил ажилласан
байх
Бүртгэл:
АШУҮИС-ийн ЭМСА-ны Төгсөлтийн дараах сургалт нь журмын дагуу жил бүрийн 10, 3 сард эхлэн явагдана. 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын бүртгэл 2017 оны 02 сарын 16-28 хүртэл онлайн хэлбэрээр http://pti-hsum.blogspot.com хаягаар явагдана. Бүртгэл дуссанаас хойш ажлын 7 хоногийн дотор таны бүртгүүлсэн и-майл хаягаар бүртгэл амжилттай болсон тухай мэдээллэх болно. Бүртгэл амжилттай болсон тухай и-майл очсон тохиолдолд дараах материалыг бүрдүүлэн авч ирнэ.
Элсэгчдийн бүрдүүлэх материал:
1.
Өргөдөл
/Суралцуулахыг хүссэн өргөдөл өөрийн
гараар бичсэн байх/
2.
Анкет
/Элсэгчийн анкетийг PTI-HSUM.blogspot.com-оос хаягаар
АНКЕТ хэсгээс татаж авна/
3.
Дипломын
хуулбар /нотариатоор баталгаажуулна, эх
хувийг авчирна/
4.
Лицензийн
хуулбар /нотариатоор баталгаажуулна, эх
хувийг авчирна/
5.
Иргэний үнэмлэхний хуулбар
6.
Суралцуулахыг
хүссэн албан газрын бичиг /Байгууллагын захиалгаар суралцах тохиолдолд/
7. Төлбөрийн даалгавар /Хаан
банк АШУҮИС-ийн 5031813390 тоот дансанд тушаасан/ байна. Орлогын нэр дээр ЭМСА курсын төлбөр гэж бичсэн байх ба өөрийн овог нэрийг бүтнээр бичнэ.
8. Үйл
ажиллагааны зардал- Төлбөрийн 10% байна. /Хаан
банк АШУҮИС-ийн 5031813390 тоот дансанд тушаасан/ байна.
9.
3х4
хэмжээтэй зураг 2%
10. Элсэлтийн хураамж 15000 төгрөг /Хаан банк АШУҮИС-ийн 5031813390 тоот дансанд/ тушаасан байна.
11. Нүхтэй
нимгэн хавтасанд материалыг хийсэн байна.
Эрдмийн болон Мэргэжлийн сургалтын алба